1-р бадаг:
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа
Дахилт:
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би
2-р бадаг:
Хангайн уулсын оргилийг харахаар
Хайртай ааваа саналгазах юм би
Харз усны тунгалагийг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
Дахилт:
Шүлэг:
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь/тань/ наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь/тань/ сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа
3-р бадаг:
Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очино
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та
Дахилт: х2