ГҮН ЭМГЭНЭЛ. Монгол төрийн толгойд ная гаран жил суусан МАХН гуай 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас арваннэгдүгээр сарын зургаанд шилжих шөнө төрүүлсэн үр хүүхдийнхээ гарт зуурдаар нас нөгчлөө. XX дугаар зууны цуутай алан хядагч байгууллага, олон улсын гэмт хэрэгтэн, нэрт коммунист МАХН гуай ийнхүү нас баржээ. МАХН гуай та Монгол орны минь хөх тэнгэр, хөрст газар, хүн олны тархи толгойд дахин битгий эргэж төрөөсэй билээ. Сайн төрөл олох болтугай. Үүрд баяртай. Ум Ма Ни Бад Мэ Хум.